С.Энхболд: Дэд хурандаа П.Эрдэнэцэгийг “Өргөө” амаржихын дэд захирлын ажлаас нь чөлөөлнө

Эрүүл мэндийн сайд С.Энхболд цаг үеийн асуудлаар мэдээлэл өглөө.

Тэрбээр “Өргөө амаржих газрын шалгалт наймдугаар сараас эхэлж, шалгалтаас гарсан есөн зөвлөмжөөс нэгийг нь л есдүгээр сард очиход биелүүлсэн байсан. Ажилчдаас Эмнэлгийн мэргэжилтнүүдийн ёс зүйн хороонд тухайн эмнэлгийн ажилчдаас гомдол гаргахад ёс зүйн 14 заалтыг зөрчсөн гэж дүгнэсэн. Эдгээрийг үндэслэн Ж.Энхцэцэгийг ажлаас нь чөлөөлсөн. Ж.Энхцэцэгийн хувьд эмчлүүлэгчдийн хажууд ажилчдаа загнаж буй нь ёс зүй зөрчсөн хэрэг мөн. Өрөөндөө дуудаж уулзаад шаардлагаа тавьж болно шүү дээ.

Цагдаагийн дэд хурандааг Өргөө амаржихын дэд захирлын албаас нь чөлөөлнө. Тухайн байгууллагын дарга өөрөө албан тушаалтнуудыг томилдог, сайд бол зөвхөн даргыг нь томилдог. Дэд захирлыг эрүүл мэнд, эдийн засгийн суурьтай хүн хаших ёстой.

Миний эхнэртэй холбоотой гарсан мэдээллийн хувьд намайг сайдаар томилогдсоны дараахан ажлаасаа чөлөөлөгдсөн. Олон жил эрүүл мэндийн салбарт ажиллаж, мэрит зарчмаар удирдах түвшинд дэвшин ажиллаж байсан хүн. Би өөрийн гээн толгойтой, багтай хүн. Одоогоор томилгоо, ажилтай холбоотой асуудлыг эхнэрээсээ асуусан зүйл байхгүй байна.

Эмч нар хувьдаа эмнэлэгтэй гэх асуудлын хувьд ажлын бус цагаар тэндээ ажиллах нь хуулиар нээлттэй байгаа. Харин ажлын цагаар тэндээ ажиллаад, иргэдэд хүндрэл учруулж болохгүй” гэв.


Холбоотой мэдээ

© 2024 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. gereg.mn