
Төрийн ордны чуулганы танхимын үүдэнд АН-аас УИХ-ын дарга Г.Занданшатар, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нарт албан шаардлага хүргүүлж мэдээлэл хийж байна.
Шаардлагыг бүрэн эхээр нь хүргэж байна:
Мөн АН-аас УИХ-ын дарга Г.Занданшатар, ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан, Сангийн сайд Б.Жавхлан, ХХААХҮ-ийн сайд Х.Болорчулуун, Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн,ЦЕГ-ын дарга Ж.Болд нарыг нэн даруй огцруулахыг шаардлаа.
Шаардлагын хариуг 2022 оны аравдугаар сарын 19-ний дотор АН-д албан ёсоор мэдэгдэхийг шаардлаа. Шаардлагыг хүлээн авч биелүүлээгүй тохиолдолд АН-ын зүгээс бусад улс төрийн нам, олон нийтийн байгууллагууд , иргэд, сонгогчдын өргөн оролцоотойгоор эсэргүүцлийн жагсаал зохион байгуулах, бүх нийтийн ажил хаялтад уриалах, зохион байгуулах зэрэг шат дараалсан тэмцлийг хийнэ гэдгээ анхаарууллаа.