Дотоодод халдвар гарснаас хойш хамгийн олон буюу 1460 тохиолдол бүртгэгдлээ

2021-06-10

Сүүлийн хоногт нийт 10 мянга орчимд шинжилгээ хийхэд 1460 шинэ тохиолдол бүртгэгдэж, нийт батлагдсан тохиолдол 69747 боллоо. Үүнээс 955 нь Улаанбаатар хотод бүртгэгдсэн бол 505 нь хөдөө орон нутагт бүртгэгдлээ.

Мөн коронавирусийн хүндрэлийн улмаас 10 хүн нас барлаа.

  • Тавдугаар сарын 16-нд онош нь батлагдсан 54 настай эрэгтэй
  • Тавдугаар сарын 20-нд онош нь батлагдсан 72 настай эмэгтэй
  • Тавдугаар сарын 26-нд онош нь батлагдсан 68 настай эмэгтэй
  • Тавдугаар сарын 30-нд онош нь батлагдсан  64 настай эрэгтэй
  • Зургаадугаар сарын 3-нд онош нь батлагдсан 81 настай эмэгтэй
  • Зургаадугаар сарын 4-нд онош нь батлагдсан 57 настай эмэгтэй
  • Зургаадугаар сарын 2-нд онош нь батлагдсан 68 настай эрэгтэй
  • Зургаадугаар сарын 6-нд онош нь батлагдсан 71 настай эрэгтэй
  • Тавдугаар сарын 7-нд онош нь батлагдсан 63 настай эрэгтэй
  • Тавдугаар сарын 8-нд онош нь батлагдсан 65 настай эмэгтэй тус тус коронавирусийн нэн хүнд хэлбэрээр нас баржээ.

gereg.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ