Ши Жиньпин: Хятад улс хэзээ ч жанжлахгүй, хэзээ ч гадагш тэлэлт хийхгүй

2022-10-17

ХКН-ын XX их хурал өчигдөр буюу аравдугаар сарын 16-нд Бээжингийн ардын их хурлын ордонд нээгдлээ. Энэ сарын 22-ныг хүртэл үргэлжлэх тус хурлын эхэнд Ши Жиньпин намын төв хорооны нэрийн өмнөөс хуралд илтгэл тавьжээ.

Тэрбээр хэлэхдээ “Хятад маягийн орчин үеийн шинэчлэл нь бүх нийт иргэдээрээ хамтдаа чинээлэг байх орчин үеийн хөгжил юм. Өргөн олон ард иргэдийнхээ язгуур эрх ашгийг хамгаалан хөгжүүлж, ард иргэдийнхээ хамгийн их анхаарч буй асуудлыг авч хэлэлцэн, тэнцвэртэй, хүртээмжтэй байхыг нэмэгдүүлэн, хамтын хөгжил цэцэглэлтийг тууштай дэмжих ёстой гэжээ.

“Хамтын хөгжил цэцэглэлт бол эрт дээр үеэс л Хятад хүмүүсийн хүсэл эрмэлзэл байсаар ирсэн. Өнгөрсөн арван жилд Хятадын хөдөө тосгоны 98 сая 990 мянган ядуу иргэд ядуурлаас ангижирч, хүн төрөлхтний ядуурлыг бууруулах түүхэнд гайхамшгийг бүтээж чадсан. 2020 он гэхэд Хятадын дундаж орлоготой хүн ам 400 саяыг давж, дэлхийн хамгийн том, хамгийн өндөр өсөлттэй дундаж орлоготой бүлэг болсон юм. 2021 он гэхэд Хятад улс дундаж чинээлэг нийгмийг бүх талаар байгуулж, Хятадын ард түмний нэгдүгээр зуун жилийн тэмцлийн зорилтыг биелүүлсэн юм. Ши Жиньпин илтгэлдээ, одооноос эхлэн Хятад улс орчин үеийн социалист улс орныг бүтээн байгуулах шинэ аяны гарааг эхлүүлж, энэ зууны дунд үед орчин үеийн хүчирхэг социалист улсыг байгуулах хоёр дахь зуун жилийн зорилтыг биелүүлэхийн төлөө урагшлах болно” гэв.

Мөн Ши Жиньпин илтгэлдээ “Хятад улс бие даасан энх тайванч дипломат бодлогыг тууштай хэрэгжүүлж, өөрийн байр суурь, бодлогоо тухайн үйл явдлын үнэн мөнд үндэслэн боловсруулан хэрэгжүүлж, олон улсын харилцааны үндсэн хэм хэмжээг баримталж, олон улсын шударга ёсыг хамгаалан, ямарваа хэлбэрийн жанжлах үзэл, хүчний улс төрийг эрс эсэргүүцэж, хүйтэн дайны сэтгэхүй, бусад орны дотоод хэрэгт хөндлөнгөөс оролцох, давхар стандарт хэрэгжүүлэхийг эсэргүүцнэ. Хятад улс хэзээ ч жанжлахгүй, хэзээ ч гадагш тэлэлт хийхгүй” гэж мэдэгдлээ.

Холбоотой мэдээ