С.Эрдэнэ: Асар их луйврын эсрэг хүчин мөхөсдсөн ч үзэл санаандаа үнэнч үлдэж чадлаа

2021-06-10

Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд Ардчилсан намаас нэр дэвшин өрсөлдсөн С.Эрдэнэ сонгуулийн үр дүнтэй холбогдуулан өөрийн байр сууриа илэрхийллээ.

Тэрбээр “Ардчиллын туг сүлд нь болж тусгаар Монгол Улсынхаа баталгаа болсон АН-ын үнэнч шударга гишүүддээ баярласан талархсанаа илэрхийлье. Та бид асар их луйврын хар хүчний эсрэг хүчин мөхөсдсөн ч үзэл санаандаа үнэнч үлдэж чадсандаа бахархах ёстой! Та нар маань ардчиллын баатрууд шүү” хэмээн жиргэжээ.

С.Эрдэнийн хувьд нийт сонгогчдын 6 хувь буюу 72569 хүний саналыг авсан юм.

gereg.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

  • Хэн болохоо таниагүй чинь ийм байдалд хүргэж гэдгийг ойлго. Чи бол хүний нийгэмд хэн биш, амьтны ертөнцийн амьтан гэдгээ л ясандаа, махандаа, байдаг бол тархиндаа шингээж ав даа. 

Холбоотой мэдээ