Л.Оюун-Эрдэнэ: Вакцинд хамрагдаагүй гадаадын жуулчдыг ч Монголдоо хүлээн авна

2021-06-10

Монгол Улсын Ерөнхий сайд Л. Оюун- Эрдэнэ болон Зам, тээврийн хөгжлийн яам, Барилга, хот байгуулалтын сайд нарын хамт Чингис хаан нисэх буудал, Богдхан төмөр замын барилгын явцтай танилцаж байна.

Шинэ нисэх буудлын нээлтийг долдугаар сарын 1-нд хийх байсныг дөрвөн болгон хойшлуулжээ. Долдугаар сарын 4-нөөс эхлэн Чингис хаан нисэх буудал дээр арилжааны нислэгүүд хийгдэж эхлэх юм байна.

Энэ үеэр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ:

Үндэсний их баяр наадмаар жуулчид монголыг зорин ирэх боломжийг хангаж өгөх зорилготой.  Бүрэн дархлаажсан гадаадын иргэдийг хүлээж авна.

Шаардлагатай бол Монголд ирээд, вакцин хийлгээд тусгаарлагдах боломжийг олгоно.

Долдугаар сарын 4-нийг олон улсад эртнээс зарлах хэрэгтэй. Улаанбаатар хоттой дүйцэхүйц хэмжээний эдийн засгийн чөлөөт бүс Хөшигтийн хөндийд бий болох хэрэгтэй.

Яриад яваад байдгаа болих хэрэгтэй, эхлүүлсэн бол дуусгах хэрэгтэй.

gereg.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ