М.Анхцэцэг Ази тивийн хошой аварга боллоо

Бахрейн улсын нийслэл Манама хотноо Ази тивийн хүндийн өргөлтийн аварга шалгаруулах тэмцээн үргэлжилж байна. Энэ удаагийн тэмцээнд 30 орны 187 тамирчин өрсөлдөж байгаа бөгөөд Монгол Улсаа төлөөлөн дөрвөн тамирчин өрсөлдөж буй.

Өчигдөр эмэгтэйчүүдийн 87 кг-ын жинд гавьяат тамирчин М.Анхцэцэг огцом болон түлхэлттэй өргөлтийн төрөлд алтан медаль хүртэж, нийлбэр дүнгээр тэргүүлэн төрийн дуулалаа эгшиглүүллээ. Тэрбээр огцом өргөлтөөр 114 кг, түлхэлттэй өргөлтөөр 135 кг нийлбэр дүнгээр 249 кг-ыг өргөсөн юм. Зургаан жилийн өмнө тус тэмцээнд түрүүлж байсан М.Анхцэцэг энэ удаад дахин түрүүлж, Ази тивийн хошой аварга болсон нь энэ.

Эмэгтэйчүүдийн 71 кг-ын жинд Г.Ануужин огцом өргөлтөөр 99 кг, түлхэлттэй өргөлтөөр 116 кг-ыг өргөж, нийлбэр дүнгээр хүрэл медаль, эмэгтэйчүүдийн 76 кг-ын жингийн огцом өргөлтийн төрөлд О.Дархижав 98 кг-ыг өргөснөөр мөнгөн медаль тус тус хүртсэн.


Холбоотой мэдээ

© 2024 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. gereg.mn