“Өргөө” амаржих газрын захирлаар П.Эрдэнэцэцэгийн оронд Ц.Батболдыг томилохоор болов

“Өргөө” амаржих газрын дэд захирал П.Эрдэнэцэцэгийг захирлын албыг түр орлон гүйцэтгэгчээр томилохоор болоод байсан ч түүний оронд “Амгалан” амаржих газрын дарга Ц.Батболдыг томилохоор болж, тушаал албажжээ.

ЭМЯ-наас амаржихын удирдлагын багт зөвлөгөө өгөн, дэмжлэг үзүүлэн ажиллахаар болсон байна.

Нийслэлийн цагдаагийн газрын Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга асан, цагдаагийн дэд хурандаа П.Эрдэнэцэцэгийн хувьд дэд захирлын албыг үргэлжлүүлэн хаших аж. Тэрбээр 20 жил цагдаад ажиллаад, өнгөрсөн онд тэтгэвэртээ гарсан юм.


Холбоотой мэдээ

© 2024 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. gereg.mn