Сонгуульд ялалт байгуулсан У.ХҮРЭЛСҮХИЙН “Баялагтаа эзэн Монгол” мөрийн хөтөлбөр

2021-06-09

Монгол Улсын Ерөнхийлөгчийн найм дахь удаагийн сонгуулийн санал хураалт дуусаад байна.

Энэ удаагийн дахин санал хураалтаар Монгол Ардын Намаас нэр дэвшигч У.Хүрэлсүх Монгол Улсын зургаа дахь Ерөнхийлөгчөөр сонгогдох магадлал өндөр болоод байгаа юм.

МАН-аас нэр дэвшигч У.Хүрэлсүхийн мөрийн хөтөлбөрийн онцлох 14 заалт:

  1. Оюутолгойн гэрээг улсын эдийн засаг, ард иргэдэд илүү өгөөжтэй, үр ашигтай болгон өөрчлөх хатуу шаардлага тавьж, Монгол Улсын эрх ашгийг бүрэн хангахын төлөө УИХ, ЗГ-тай хамтран ажиллана. “Дубайн гэрээ”-г хүчингүй  болгоно.
  2. “Эрүүл эх нялхас” үндэсний  хөтөлбөр санаачлан боловсруулж, төрөх эмнэлгүүдийн орчин нөхцөлийг дэлхийн төвшинд нийцүүлж сайжруулах чиглэлийг Засгийн газарт өгч ажиллана. Эх, нялхсын эрүүл мэндийг онцгойлон анхаарна.
  3.  Төрийн албанд намын харьяалал, хамаатан садан, нийгмийн тодорхой бүлэгт давуу байдал олгодог байдлыг таслан зогсооно. Төрийн албан тушаалтан оффшор дансанд хөрөнгө, мөнгө хадгалахыг хориглох эрхзүйн орчныг бий болгоно.
  4. Шүүх, прокурорыг улстөр, бизнесийн бүлэглэлийн сонирхлоос ангид байлган, шударга бусын хонгилыг нурааж, шүүхэд итгэх иргэдийн итгэлийг сэргээнэ.
  5. Баялгийн нэгдсэн сангаар дамжуулан иргэн бүрд тэгш, шударга хүртээх бодлогыг Засгийн газарт чиглэл өгч, дэмжиж ажиллана.
  6. Тансаг хэрэглээний татварыг нэмэгдүүлэх, өндөр орлогод их, бага орлогод бага татвар ногдуулах тогтолцоо бий болгохыг дэмжинэ.
  7. “Мянганы төмөр зам” үндэсний их бүтээн байгуулалтыг санаачлан, хэвтээ болон босоо тэнхлэгийн төмөр замын нэгдсэн сүлжээтэй болгохыг дэмжиж ажиллана.
  8. “Монгол шатахуун” хөтөлбөр хэрэгжүүлж, нефтийн хайгуул, олборлолтыг нэмэгдүүлэн, бензин шатахуунаа эх орондоо үйлдвэрлэхийг дэмжинэ.
  9. “Орлоготой оюутан” хөтөлбөр санаачилж, оюутан, залуусын хөдөлмөр эрхлэх боломж, цагаар ажиллах ажлын байрны тоог нэмэгдүүлэхийг дэмжиж ажиллана. Үндэсний үйлдвэрлэл, баялаг бүтээгчдээ дэмжих “Эх оронч худалдан авалт” хөтөлбөр санаачилна.
  10. “Өрх бүрт орон сууц” хөтөлбөрийг санаачилна.
  11. “Эрсдэлгүй Монгол өрх” хөтөлбөр санаачилна, архины хатуулгийг бууруулахыг шаардаж ажиллана. Хар тамхины худалдаа, хэрэглээг таслан зогсоож, хуулийн хариуцлагыг эрс чангатгана.
  12. Эх хэл, бичгийг бага сургуульд бүрэн эзэмшүүлсний дараа, дэлхийн “Хоёр гадаад хэл”ийг ерөнхий боловсролын дунд, ахлах анги болон коллеж, их, дээд сургуульд сургах хөтөлбөрийг санаачлан хэрэгжүүлнэ.
  13. НҮБ болон олон талт хамтын ажиллагаанд Монгол Улсын Ерөнхийлөгчийн оролцоог идэвхжүүлнэ.
  14. “Хүчирхэг монгол паспорт” хөтөлбөр хэрэгжүүлж, үндэсний гадаад паспорттой иргэдийн визгүй зорчдог орны тоог хоёр дахин нэмэгдүүлнэ. НҮБ болон олон талт хамтын ажиллагаанд Монгол Улсын Ерөнхийлөгчийн оролцоог идэвхжүүлнэ.

Нэр дэвшигч У.Хүрэлсүхийн энэ удаагийн сонгуулийн МӨРИЙН ХӨТӨЛБӨРИЙГ бүрэн эхээр нь хүргэж байна.

 

 

gereg.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

  •   Боломжтой мөрийн хөтөлбөр гэхдээ: Төрийн болон төсөв,НДШ-мөнгө завшсан шуналтан нарт хариуцлага хүлээлгэх талаар тодорхой заалтгүй,бүрхэгдүүл санагдав.!!!

Холбоотой мэдээ