
“Өнөөдөр Улаанбаатарын цагаар 08:53:53 цагт ОХУ-ын Байгал нуур орчимд 6 магнитудын хүчтэй газар хөдлөлт боллоо. Уг газар хөдлөлтийн чичирхийлэл Улаанбаатарт мэдрэгдсэн хэмээн” Одон орон геофизикийн хүрээлэнгээс мэдээллээ.
Газар хөдлөлтийн солбилцол: өргөрөг 52.15, уртраг 105.81 байв.
Сошиалаар иргэдийн бичиж байгаагаас үзэхэд Улаанбаатар хотын ихэнх хэсэгт газар хөдлөлтийн чичирхийлэл мэдрэгджээ. Мөн Сэлэнгэ, Дархан, Төв аймгийн хойд сумдад чичирхийлэл хүчтэй мэдрэгджээ.