Л.Оюун-Эрдэнэ: Уг нь 800 орчим сая төгрөгийн чартер нислэгийн зардлыг 40 сая төгрөг болгож хэмнэсэн

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Канцлер Олаф Шольцын урилгаар тус улсад албан ёсны айлчлал хийж байгаа билээ. Айлчлалын хүрээнд Ерөнхий сайд болон түүнийг дагалдан яваа албаны хүмүүс тус улсад ажиллаж, амьдардаг монгол иргэдтэй уулзаж санал хүсэлтийг нь сонслоо.

Энэ үеэр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ МИАТ-ийн Улаанбаатар-Берлин чиглэлийн нислэгтэй холбоотой асуудалд товч тайлбар хийлээ.

Түүнийг ХБНГУ-ыг зорихдоо Улаанбаатар-Франкфурт чиглэлийн нислэгийг Берлинд буулгасан хэмээн нэр бүхий иргэн шүүмжилсэн. Харин энэ асуудалд МИАТ-ийн зүгээс тайлбар хийж, хүлцэл өчсөн.

Энэ талаар Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Бид МИАТ-ийн онгоцоор ирэхдээ шүүмжлэлд өртсөн. Уг нь 800  орчим сая төгрөгийн зардлыг 40 сая төгрөг болгож хэмнэсэн юм. Бид мэдээлэлдээ ойлголтын зөрүү гаргасан. Гэхдээ иргэдийн хандлага зөв учраас энэ бол бухимдах зүйл биш. Яагаад гэвэл чартер нислэгээр ирдэг байсан соёлыг энгийн байдлаар зохицуулдаг болж байна” гэжээ.


Холбоотой мэдээ

© 2024 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. gereg.mn