“Өргөө” амаржих газрын захирал Ж.Энхцэцэгийг үүрэгт ажлаас нь чөлөөллөө

2022-10-13

Өнөөдөр /2022.10.13/-нд “Өргөө амаржих газар” төрөлжсөн мэргэшлийн эмнэлгийн удирдлага Ж.Энхцэцэг, эмч, эмнэлгийн ажилтнуудад ажлын байрны дарамт үзүүлж олноор нь ажлаас чөлөөлж байгаа асуудлыг МҮЭ-ийн холбоо, Монголын эрүүл мэндийн ажилтны ҮЭ-ийн холбооноос хөндөж Монгол Улсын Ерөнхий Сайд Л.Оюун-Эрдэнэд шаардлага хүргүүлсэн.

“Өргөө” амаржих газраас 2021, 2022 оны байдлаар нийт 138 ажилтан халагдсан, ЭМЯ-ны Эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн хяналтын хорооноос Ж.Энхцэцэг захирлыг ёс зүйн дүрмийн зургаан заалтыг зөрчсөн гэх дүгнэлт гаргасан зэрэг асуудлуудыг хөндөөд байсан юм.

Тэгвэл “Өргөө” амаржих газрын захирал Ж.Энхцэцэгийг үүрэгт ажлаас нь дөнгөж сая чөлөөлсөн байна.

Холбоотой мэдээ