Ерөнхий сайдын айлчлалтай холбоотойгоор нислэгийн чиглэлийг өөрчилж, зорчигчдыг бухимдуулав

2022-10-13
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн айлчлалтай холбоотойгоор “МИАТ” компанийн онгоцоор нисч байсан 200 гаруй зорчигчийг үл хүндэтгэн Франкфурт явах чиглэлийг Берлин болгон өөрчилсөн мэдээллийг зарим иргэд олон нийтийн сүлжээнд нийтлэн эсэргүүцэж байна.
Берлинд онгоцноосоо буусан иргэд Франкфурт хот руу явахын тулд онгоц, галт тэрэгний мөнгөө өөрсдөөсөө гаргаж, хүндрэл учруулсанд иргэд бухимдаж байгаагаа илэрхийлсээр байна. Айлчлалтай холбоотойгоор чиглэлээ өөрчлөх байсан бол түүнийгээ тухайн онгоцоор нисэх зорчигчдод урьдчилан мэдэгдэх ёстой байсан. Тэгээгүйгээс зорчигч олон нийтийг бухимдуулсан нь энэ

“МИАТ” ТӨХК-ийн гүйцэтгэх захирал Б.Мөнхтамираас энэ талаар тодруулах гэсэн ч “Хуралтай байна” гэсэн хариулт өгөв. Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Канцлер Олаф Шольцын урилгаар тус улсад албан ёсны айлчлал хийхээр өчигдөр мордсон. Ерөнхий сайдын айлчлал 2022 оны аравдугаар сарын 12-ноос 16-нд үргэлжилнэ.

Айлчлалын үеэр Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ХБНГУ-ын Холбооны Канцлер Олаф Шольцтой албан ёсны хэлэлцээ хийж, хоёр талын харилцаа, хамтын ажиллагааны асуудлаар ярилцана. Түүнчлэн ХБНГУ-ын Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайерт бараалхаж, Холбооны Цахим хөгжил, зам тээврийн сайд зэрэг Засгийн газрын зарим гишүүнтэй албан уулзалтууд хийнэ.

Холбоотой мэдээ