Г.Ануужин хүндийн өргөлтийн Азийн аварга шалгаруулах тэмцээнээс хүрэл медаль хүртлээ

2022-10-13

Бахрейны Манама хотод хүндийн өргөлтийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн болж байна.

Эрэгтэйчүүдийн 50, эмэгтэйчүүдийн 31 дэх удаагийн тэмцээнд Монгол Улсаас дөрвөн тамирчин өрсөлдөж байгаа бөгөөд эмэгтэйчүүдийн 71 кг-ын жинд Үндэсний шигшээ багийн тамирчин Г.Ануужин огцом өргөлтөөр 99 кг, түлхэлттэй өргөлтөөр 116 кг-ыг өргөж, нийлбэр дүнгээр хүрэл медаль хүртлээ. Өнөөдөр 76 кг-ын жинд Д.Дархижав, маргааш гавьяат тамирчин М.Анхцэцэг өрсөлдөнө.

Тус тэмцээнд оролцсон шигшээ багийн тамирчин Э.Энхтамир огцом өргөлтийн төрөлд мөнгөн медаль хүртсэн билээ.

Холбоотой мэдээ