Монгол Улсын Их Сургуулийн захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Д.Бадарчийг томилжээ

Монгол Улсын Их Сургуулийн захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр ардын багш, доктор, профессор Д.Бадарчийг томилжээ.

Профессор Д.Бадарч нь ШУТИС-ийн ректор, Америк, Япон, Герман зэрэг гадаад улсын их, дээд сургуулиудад уригдан ажилласан туршлагатай нэгэн юм.

Боловсрол, Шинжлэх Ухааны сайдын тушаалд дурдсанаар түүнийг 2022 оны аравдугаар сарын 11-ний өдрөөс уг албан тушаалд томилсон ба МУИС-ийн захирлыг сонгон шалгаруулах хүртэл ажиллуулна.

Өмнө нь МУИС-ийн захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр доктор, профессор Б.Очирхуяг ажилласан ба чөлөөлсөн үндэслэл нь тодорхойгүй байна. Албаны эх сурвалжийн мэдээлснээр МУИС-ийн захирлын сонгон шалгаруулалтын товыг ойрын хугацаанд гаргаж, мэдээлнэ гэв.


Холбоотой мэдээ

© 2024 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. gereg.mn