“Өдөрт батлагдаж буй халдварын 30 орчим хувийг хүүхдүүд эзэлж байна”

2021-06-08

Сүүлийн үед хүүхдийн дунд коронавирусийн халдвар тархаж, эрчимтэй нэмэгдэж байгаа талаар Эрүүл мэндийн яамнаас анхаарууллаа.

Энэ талаар тус яамны хэвлэлийн төлөөлөгч Б.Ууганбаяр “Өдөрт батлагдаж байгаа өвчлөл дунд хүүхэд халдвар тохиолдол 22 хувьтай байсан бол сүүлийн долоо хоногт 30 хувь болж нэмэгдлээ.

Өөрөөр хэлбэл, өдөрт шинээр батлагдаж байгаа тохиолдлуудын 30 орчим хувь нь хүүхдүүд байгаа гэсэн үг.

Тиймээс эцэг, эхчүүд гадуур хүүхдээ аль болох дагуулж олон нийтийн газраар явахгүй байж, халдвар хамгааллын дэглэмээ чанд мөрдөх шаардлагатайг анхааруулж байна.

Түүнээс гадна, хүүхдийг халдвараас хамгаалахын тулд насанд хүрэгчид бид дархлаажуулалтад өөрсдөө идэвхтэй хамрагдах хэрэгтэй” гэв.

 

gereg.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ