Б.Энхбаяр: Төрийн байгууллагуудын нууцын тамганы цаана хулгай нуугдаж байна

2022-10-12

Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар Шүгэл үлээгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн төслийг хэлэлцэж байна.

Хуралдааны үеэр УИХ-ын гишүүн Б.Энхбаяр төрийн нууцад хамаарагдах асуудлыг энэ хуульд хамруулах шаардлагатайг онцлов.

Тэрбээр “Төрийн болон албаны нууцтай холбоотой асуудал дээр шүгэл үлээсэн харилцааг энэ хуульд оруулж ирэх хэрэгтэй.

Төрийн болон албаны нууцын тухай батлагдсанаас хойш албаны төрийн байгууллагууд дээр албаны нууц арав дахин нэмэгдсэн. Сайд, дарга нар дуртай юмаа албаны нууц гээд нууцын тамга дарчихаад, бүх юмаа нууцалж хулгай хийдэг. Төрийн өмчийн компаниас цалин, орон тоог нь асуухаар албаны нууцын тамгатай ирүүлчихдэг. Би тэрийг нь ярьчихвал эрүүгийн хуулиар 2-8 жилийн ял авах болчихгээд байна. Ард иргэдийн мэдэх эрхийг хааж байна. Нууцалж байгаа юман дээр шүгэл үлээх ёстой. Хэрвээ нууцалж байгаа юман дээр шүгэл үлээлгэхгүй бол энэ хууль гараад хэрэггүй” гэлээ.

Холбоотой мэдээ