Манай дарга сайд нар сонгуулийн менежерээ тавьж байгаад цохичихсон байгаа шүү. Энэ тогтоолоо татаж авахгүй юм бол нэг бүрчлэн ямар хүмүүс, бүлэглэл орж байгааг, хэн хэний ямар компанийн ашиг сонирхол байгааг олж тавина шүү.
Жишээ хэлэхэд, дампуурч буй “Чингис хаан” банк руу 30-40 тэрбумын зээл өгч байгаад өөрсдөө хусчихсан байхгүй юу. АТГ прокурор шалгаж чаддаггүй юм шиг байгаа юм. Зээл авсан хэсэг нөхдүүдийг хорьсон болоод замхарч байна. Түр хорооны дарга Түгжрэлийн сайд болоод яваад өгсөн.
Танай сайд бол Хөгжлийн банкийг дампууруулсан хүний нэг шүү. Тийм учраас цаадах чинь өрөө төлөхийг яараад байгаа юм. Ийм буруу жишиг тогтож болохгүй гэлээ. Надад хэний ямар компани байгаа мэдээлэл бүгд бий” гэжээ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 cэтгэгдэлтэй