Нөхөртэйгөө муудалцаж, гэрээ шатаасан эмэгтэйг шалгаж байна

Даваа гараг буюу аравдугаар сарын 10-ны өдөр архидан согтуурсан үедээ гэрээ галдан шатаасан хэрэг гарчээ. Цагдаагийн байгууллагад аравдугаар сарын 10-ны өдрийн 13:13 цагт Баянзүрх дүүргийн тавдугаар хорооны нутаг дэвсгэрт “Гэр, машинаа шатаана гээд байна” гэх дуудлага, мэдээлэл иржээ.

Улмаар мэдээллийн дагуу тус дүүрэг дэх цагдаагийн газрын Нэгдүгээр хэлтсээс шалгахад 37 настай, эмэгтэй М гэгч нь согтуурсан үедээ гэр бүлийн хүнтэйгээ муудалцаж, таван ханатай монгол гэрээ шатаажээ.

Гэр бүтэн шатсан гэх бөгөөд бэртэж, гэмтсэн хүн байхгүй байна гэж Цагдаагийн ерөнхий газраас мэдээллээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ