Орхон аймагт анх удаа “Монгол угсаатны хоол, идээ ундааны өв соёл” наадмыг зохион байгууллаа

2022-10-11

Орхон аймагт аймаг бүрийн төлөөлөл болсон олон үндэстэн ястан амьдардаг. Тэр ч утгаараа соёлын биет бус өвийг хадгалж хамгаалах, түүнийг өвлөн уламжлагчийг тодруулах, алдаршуулах, авьяас билгийг хөгжүүлэх, олон нийтэд сурталчлан, түгээн дэлгэрүүлэх зорилгоор “МОНГОЛ УГСААТНЫ ХООЛ, ИДЭЭ, УНДААНЫ ӨВ СОЁЛ”  уралдаан, үзэсгэлэнг амжилттай зохион байгуулагдлаа.

 

Уг наадамд Орхон аймагт үйл ажиллагаагаа явуулдаг аймгуудын нутгийн зөвлөлүүд хамрагдсан байна. Үзэсгэлэнгийн үеэр нутаг нутгийн онцлогийг харуулсан идээ, ундааг дэлгэн тавьжээ. Уралдааны  шүүгчдийн дүнгээр

Архангай аймгийн нутгийн зөвлөл ТЭРГҮҮН БАЙР

Баянхонгор аймгийн нутгийн зөвлөл ДЭД БАЙР

Увс аймгийн нутгийн зөвлөл ГУРАВДУГААР БАЙР эзэлсэн байна.

Холбоотой мэдээ