Сүүлийн хоногт 6241 хүнд шинжилгээ хийхэд 1177 тохиолдол бүртгэгдлээ

2021-06-07

Сүүлийн хоногт 6241 хүнд шинжилгээ хийхэд 1177 тохиолдол бүртгэгдсэний 310 нь орон нутагт бүртгэгдлээ. Энэ нийт шинжилгээний 18.8 хувийг эзэлж байна.

  • Тавдугаар сарын 30-нд батлагдсан 64 настай эмэгтэй
  • Зургадугаар сарын 4-нд онош нь батлагдсан 34 настай эрэгтэй коронавирусийн нэн хүнд хэлбэрээр нас барлаа.

ЭМЯ-ны Нийтийн эрүүл мэндийн тусламжийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Л.Энхсайхан:

Вакцины хоёрдугаар тунг эхлүүлэхдээ хөл хорио тогтооосон нь халдварын тохиолдлыг буурахад ихээхэн нөлөөлсөн. Вакцины хоёр тунг хийлгээд, 14 хоносноос хойш халдвар авсан хүний тоо нийт вакцинд хамрагдсантай хүн амтай харьцуулахад 0.5 хувь байна.  18-аас дээш насны хүн амын 36.5 хувь нь хоёр тунгаа хийлгээд 15-аас дээш хоносон байна. Салхинд дөрвөөс дэээш, олноороо уулзахдаа 10-аас дээш хүн уулзахгүй байхыг зөвлөж байна. Шинэ хүн мэндэллээ гээд бөөнөөрөө очоод, халдвар тарааж байна. Баяр наадам, найр зохион байгуулахгүй байхыг хүсэж байна.

gereg.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ