Д.Сарангэрэл: Ул гэдэг үг надтай хамт яамнаас явсан. Гэхдээ айл нь үлдсэн

Төсвийн байнгын хорооны өнөөдрийн/2022.10.11/ хуралдаанаар Монгол Улсын 2023 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийг хэлэлцэв.

Хуралдааны үеэр УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл үг хэлэв.

Тэрбээр “Ул гэдэг үг надтай хамт яамнаас явсан. Гэхдээ айлууд нь үлдсэн. Төрийн байгууллагын мэдээллийн санд бүртгэлгүй 26 мянган айл байна. Энэ айлуудад очиж ажиллах хэрэгтэй. Манай дэд сайд ул гэдэг үгийг хэрэглэдэггүй гээд яриад явж байна. Яамны хүмүүс энэ үгийг 2008 оноос хэрэглэж эхэлсэн, судалгаанд хэрэглэсэн. Энэ үгийг мэдэхгүй байна гэдэг нь гутамшиг, хэлсэн хүмүүсийг нь буруутгаж болохгүй. Харин ч баярлах ёстой. Халамжийн ажилтнууд зорилтот бүлэгт багтахгүй айлуудаа арга буюу ингэж нэрлэдэг. Ийм түвшинд хүрчихээд байхад энэ нөхцөлийг төрийн түвшинд хүргэхгүй, үгээр хөөцөлдөөд явж байна. Монголчууд үг хөөхөөр үхэр хөө гэдэг. Үхэр гэдгийг ядуу айлуудаа гэж ойлгоорой. Тэр айлуудад очиж ажиллах ёстой, тэнгэрээр нисээд яваад байлгүй.

Яаманд чадалтай боловсон хүчин байгаа, тэдэнд зоригтой манлайлагч хэрэгтэй” гэлээ.


Холбоотой мэдээ

© 2024 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. gereg.mn