
Харин Оросын Батлан хамгаалах яамны хэвлэлийн төлөөлөгч Игорь Конашенковын мэдээлснээр, Оросын арми Купянскийн чиглэлд Украины армийн дайралтыг няцааж, Николаев-Криворрог чиглэлд Украины арми болон гадаадын хөлсний цэргийн довтолгоог ухраасан байна. Түүнчлэн Оросын нисэх хүчин, пуужингийн артиллерийн ангиуд Донецк, Запорожье, Николаев мужууд дахь Украины командлалын цэгүүд болон, их бууны байрлал, бие бүрэлдэхүүн, зэвсэг тоноглолд цохилт өгчээ.
Тэгвэл Украины Зэвсэгт хүчний жанжин штаб 10-ны өдөр, “Оросын арми Украины армийн зарим тодорхой чиглэлээр явуулсан идэвхтэй үйл ажиллагааг таслан зогсоож, Бахмут, Авдеевка чиглэлд дайралт хийсэн байна. Украины арми Бахмут, Соледар чиглэлд Оросын довтолгоог няцаасан” гэв.
ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин мөн өдөр Үндэсний аюулгүй байдлын бага хурал дээр хэлэхдээ, Оросын Батлан хамгаалах яам 10-нд хуурай, агаар, тэнгисийн гурван замаар Украины цэргийн обьектод пуужингаар цохилт өгсөн гэлээ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
1 сэтгэгдэлтэй
Uktainii Fashizmiig ustgahiin toloo buhniig zoriul tegj gemee ni Oros oron orshin togtnono