Гашуунсухайт боомтоор нүүрсний экспорт нэмэгдэж байна

Гашуунсухайт боомтоор 2022 оны аравдугаар сарын 10-ны өдрийн 17 цагийн  байдлаар нүүрс тээврийн  811, бараа материалын тав, зэсийн баяжмалын 50 машин гэхчлэн нийт 919 машин гараад байна гэж Хилийн боомтын Үндэсний зөвлөлөөс мэдээллээ.

Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Боомтын сэргэлтийн хүрээнд нүүрсний экспортыг нэмэгдүүлэхэд анхаарч, БНХАУ-тай энэ хүрээнд хамтран ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ