Эрдэнэбүрэнгийн УЦС-ыг эсэргүүцсэн иргэдийг тус бүр 150 мянгаар торгожээ

Эрдэнэбүрэнгийн УЦС-ын барилга угсралтын бэлтгэл ажил үргэлжилж байна. Ажлын ерөнхий гүйцэтгэгч “Пауэр Чайна- Чэнгдү” ХХК-ийн үйл ажиллагааг нутгийн иргэд эсэргүүцсэн асуудал үүсжээ.

Цагдаагийн байгууллагаас эл үйлдлийг шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж дөрвөн иргэнийг Зөрчлийн тухай хуулийн 5.8 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар тус бүр 150 нэгжээр торгож зөрчлийн гомдол, мэдээллийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэв.

Мөн шалгалтын явцад Увс аймгийн Өмнөговь сумын албан тушаалтан Д Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлд заасан “Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах” гэмт хэргийн шинжтэй үйлдэл тогтоогдсон тул харьяаллын дагуу Авилгатай тэмцэх газарт шилжүүлэх саналтайгаар Увс аймгийн прокурорын газарт өнөөдөр хүргүүллээ.

Эх сурвалж: ЦЕГ


Холбоотой мэдээ

© 2024 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. gereg.mn