
УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн инфляци, үнийн өсөлттэй холбоотой Ажлын хэсэг байгуулж ажиллах талаар мэдээлэв. УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн “Инфляци, үнийн өсөлттэй холбоотой асуудлаар энэ долоо хоногтоо багтаж ажлын хэсэг гаргаж ажиллана. Мах, гурил, шатахуун гэсэн гурван бүтээгдэхүүн дээр үнийн зохицуулалт хийж, төрөөс хөрөнгө гаргахаар шийдвэрлэсэн. И-92 шатахууны үнийг барьж байгаатай адил үнэ бусад бүтээгдэхүүнүүд дээр ч тогтворжуулах ажил үргэлжилж байх ёстой” гэлээ.
Хотын түгжрэлтэй холбоотой асуудлыг өнөөдрийн хуралдаанаар хэлэлцэхээр байсан ч хойшлуулж, дараагийн бүлгийн хуралдаанаар хэлэлцэхээр болов.