Ж.Батзанданг 30 хоног хорихоор шийдсэн бол Ж.Бат-Эрдэнийг үргэлжлүүлэн хорих эсэхийг шийдвэрлэнэ

Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн дэд сайд Ж.Бат-Эрдэнийг 48 цаг цагдан хорьсон. Түүнд холбогдох таслан сэргийлэх хурал болох аж.

Дарханы замын тендертэй холбоотойгоор бусдад давуу байдал олгосон, үндэслэлгүй хөрөнгөжсөн гэх асуудлаар түүнийг шалгаж буй. Түүний дүү УИХ-ын гишүүн асан Ж.Батзанданг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрээр 30 хоног цагдан хорих шийдвэрийг гаргаад байна.

Ж.Батзандан УИХ-ын гишүүнээр ажиллаж байх хугацаандаа өөрийн туслах Г.Аюулгүйгээр дамжуулан Хөгжлийн банкны зээлдэгч Капитал банкнаас зээл авсан байж болзошгүй хэрэгт шалгагдаж байна. Ингэхдээ тус банкнаас авсан 12.6 тэрбум төгрөгийн эргэн төлөлтийг хийгээгүй, компаниа дампууруулсан гэх үндэслэлээр хуулийн байгууллагад шалгагдаж байгаа.


Холбоотой мэдээ

© 2024 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. gereg.mn