
Үзэсгэлэнгийн үеэр эрүүл мэндийн салбарт нэвтэрсэн эмчилгээ, оношилгооны дэвшилтэд технологи, арга аргачлал, гадны болон дотоодын эм, эмнэлгийн хэрэгсэл, эмнэлгийн тоног төхөөрөмж ханган нийлүүлэгч байгууллагуудын бараа бүтээгдэхүүнүүдтэй танилцах, төр, хувийн хэвшил, олон улсын байгууллагуудын хамтын ажиллагааг өргөжүүлэх, харилцан туршлага солилцох нөхцөл бололцоо бүрдэх юм.
Энэ жилийн үзэсгэлэнд Төрийн болон хувийн хэвшлийн 12 эмнэлэг, Эм, эмнэлгийн хэрэгслийн үйлдвэр, эм ханган нийлүүлэгч 41 байгууллага, Эмнэлгийн тоног төхөөрөмж ханган нийлүүлэгч 13 байгууллага, БНСУ-ын 8 байгууллага тус тус оролцож, ард иргэддээ үнэ төлбөргүй үзлэг оношилгоо хийх, бүтээгдэхүүнээ үйлдвэрийн үнээр болон онцгой бүтээгдэхүүндээ 10-30% хүртэл хямдрал үзүүлэх юм. Мөн үзэсгэлэнг цахим (виртуал) хэлбэрээр зохион байгуулж, дээрх байгууллагуудын дэвшилтэд техник, технологи, бүтээгдэхүүнийг олон нийтэд хүргэнэ.