Л.Энх-Амгалан: Бусад улсуудад сургуульд орох насыг улам доошлуулж байна, 5 нас болгочихсон байгаа

2022-10-07

Боловсролын салбарт хэрэгжүүлж буй шинэчлэл, үр дүнгийн талаарх мэдээллийг салбарын сайд УИХ-д  танилцуулж байна. Энэ үеэр БШУ-ны сайд сургуульд орох насыг доошлуулах хэрэгтэй гэсэн байр суурийг илэрхийлэв.

БШУ-ны сайд Л.Энх-Амгалан:

Дэлхийн улс орнууд сургуулийн насаа доошлуулж байна, сургуульд орох насыг тав болгочихсон байгаа. Бидний хувьд зургаа байгаа. Хүүхэд нэг жилд сургуульд сурсан хугацаанаас хамаарч ирээдүйн орлого нь нэмэгддэг гэдгийг дэлхий нийт хүлээн зөвшөөрчихсөн.

Боловсролын индекцийн гол үзүүлэлт нь тухайн улсад хүүхэд дунд сургуульдаа хэдэн жил сурж байна гэдгээр хэмжигддэг.  Заавал 12 жилийн тогтолцоонд оруулна гээд зүтгээд байдаг нь ийм учиртай.

Орон нутгийн малчдын хүүхдүүдийн хувьд 1-2 дугаар ангийн сургалтыг зуны зуслан дээр зохион байгуулж үзээд, болвол цаашдаа үүнд шилжих ч боломжтой.

Холбоотой мэдээ