Э.Одбаяр нарын иргэд ОХУ-ын Элчин сайд И.К.Азизовыг хөөн гаргах шаардлаа

2022-10-07

Э.Одбаяр нарын иргэд ОХУ-аас Монгол улсад суугаа Элчин сайд И.К.Азизовыг эгүүлэн татах шаардлагыг Гадаад харилцааны яамд хүргүүллээ.

Иргэдийн төлөөлөл “ОХУ-аас Монгол улсад суугаа Элчин сайд И.К.Азизов дайн эхэлсэн хугацаанаас эхлэн удаа дараа Монгол Улсын дотоод хэрэгт оролцлоо. Өчигдөр нэгэн хэвлэл мэдээллийн хэрэгсэлд өгсөн ярилцлагадаа стратегийн ач холбогдолтой томоохон төслүүдийг ОХУ зөвшөөрөхгүй гэх агуулга бүхий зүйл ярьсан. 1961 оны Венийн Конвенцийн 41.1 зүйлд үндэслэн Азизовыг манай улсаас нэн даруй хөөж гаргах шаардлагыг хүргүүлж байна.

УИХ-ын эрхэд бүдүүлгээр халдсан, МҮОНРТ-ийг Ялалтын парадыг шууд дамжуулахыг шаардсан, Монгол Улсыг АНУ-ын биолабораторийн туршилтын бүс гэж хариуцлагагүй мэдэгдэл хийсэн, дайны эсрэг үзэл бодлоо илэрхийлсэн иргэдийн халдашгүй байх эрхэд бүдүүлгээр халдсан, дайныг дэмжсэн жагсаал цуглааныг хоёр ч удаа зохион байгуулсан гэж үзэж ийнхүү шаардаж байна” гэлээ.

Холбоотой мэдээ