
Францын Ерөнхий сайд Элизабет Борн сайд нараа дагуулан Парисын Porte de Versailles үзэсгэлэнгийн төвд очиж энэхүү олон нийтийн захиргаа, эдийн засгийн салбар, гэр бүлийн амьдралыг хамарсан эрчим хүч хэмнэх төлөвлөгөөгөө танилцуулсан байна.
Борн “Орос, Украины мөргөлдөөн эрчим хүчний хямралыг хурцатгаж, Европ тивд өвлийн улиралд эрчим хүчний хангамжийн хомсдол, үнийн өсөлт зэрэг хүнд сорилтууд бий болгоод байна. Франц улс эрчим хүч хэмнэх арга хэмжээ авахгүй бол өвлийн улиралд эрчим хүч тасалдах аюул нүүрлэх болно. Үндэсний хэмжээнд эрчим хүч хэмнэх төлөвлөгөө”-г хэрэгжүүлж байгаа нь үйлдвэрлэлийг бууруулж, эдийн засгийн хөгжилд нөлөөлөх бус, харин шаардлагагүй эрчим хүчний хэрэглээг бууруулж, ирэх хоёр жилд үндэсний эрчим хүчний хэрэглээг 10%-иар бууруулах зорилт тавьж байгаа юм” гэж тайлбарлажээ.
Энэхүү төлөвлөгөөний дагуу орон сууц, боловсролын байгууллага, албан байгууллага, иргэдэд нээлттэй заал талбайн халаалтын температурыг өвлийн улиралд 19 хэмээс хэтрүүлэхгүй байх, нийтийн хоолны газар, спорт заал зэрэг бусад газрын халаалтын температурыг 17 хэм хүртэл бууруулах.
Зуны улиралд агааржуулалтын температурыг 26 хэмээс хэтрүүлэхгүй байхаар тусгасан. Нисэх буудал, галт тэрэгний өртөө, метроны буудлаас бусад бүх гэрэлтүүлгийн самбарыг 1:00-6:00 цагийн хооронд хориглох зэрэг багтаж байна.