Сүүлийн хоногт 335 хүүхэд коронавирусийн халдвараар өвчилжээ

2021-06-04

Улсын хэмжээнд коронавируст халдвараар өвчилсөн 0-18 хүртэлх насны 14,027 хүүхэд байгаа нь нийт 61,396 тохиолдлын 22.85 хувийг эзэлж байна.

Сүүлийн хоногт 335 хүүхэд шинээр өвчилсөн байна.

Халдвар авсан нийт хүүхдийн:

  • 89.43% буюу 12545 хүүхэд Улаанбаатар хотод
  • 10.39% буюу 1458 хүүхэд хөдөө орон нутагт тус тус бүртгэгдсэн.

Харин 24 хүүхэд буюу 0.17% нь гадаадаас зөөвөрлөгдсөн тохиолдол байна. Өвчилсөн хүүхдүүдийг насны бүлгээр авч үзвэл: 0-4 насны хүүхэд 3207 буюу 22.86%, 5-9 насны хүүхэд 4555 буюу 32.47%, 10-14 насны хүүхэд 4253 буюу 30.32%, 15-17 насны хүүхэд 2012 буюу 14.34% тус тус байна.

Цаашид хүүхэд рүү чиглэсэн халдвар үргэлжилж байгаа учраас эцэг, эхчүүд вакциндаа хамрагдаж, хүүхдээ гадуур явуулахгүй байх хэрэгтэй юм.

gereg.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ