
“Монгол Крипточид” ТББ-иас койн, токенууд “санхүүгийн луйвар” байсан байж болзошгүй тул иргэдийн хохирлыг барагдуулахаар ажлыг эхлүүлж буй талаар мэдээллээ.
Тус төрийн бус байгууллагын төлөөлөл:
Байраа, машинаа зараад орчихсон, өндөр хүүтэй зээлээд авчихсан иргэд маш их байна. Койн гаргагчдаас мөнгөө нэхэхэд “та нарыг ав гэж хэн ч хэлээгүй”, “алдах боломжтой мөнгөөрөө ор” гэж хэлсэн мэтээр амыг нь хааж байна.
Бид мэдээлэл технологийн салбарын мэргэжилтнүүдийн хувьд төслийнхөө дагуу ажлаа хийсэн эсэх, блокчейн дээр койн нь байгаа эсэх, white paper дээр байгаагаас илүү койныг нууц гүйлгээгээр нийлүүлсэн эсэх, босгосон мөнгөө юунд зарцуулсан, улсдаа татвараа төлсөх эсэхийг шалгаж, нотлох баримтуудын хамт хуулийн байгууллагад хүлээлгэн өгнө. Хэрэв илүүдэл нийлүүлэлтийг нууц гүйлгээгээр хийсэн, төслийн дагуу босгосон мөнгөө зарцуулаагүй бол луйварт тооцогдоно. Иргэд хохирлоо төлүүлэх эрхтэй байгаа.
Нийт 71 ширхэг койн гарснаас 36 койны арилжаа үргэлжилж байна. Хөрөнгө босгочихоод алга болсон найм, мөнгө босгочихоод огт гараагүй алга болсон 19 койн байна. Мөн 23 крипто бирж байгуулагдсанаас гурав нь л албан ёсны зөвшөөрлө аван ажиллаж байна.
Нийт гаргасан койны 90 гаруй хувь нь ажлаа хийхгүй, товчхондоо луйвар хийсэн байна.