Энэ талаар АТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах ажилтан, комиссар Н.Тэмүүлэн “Өмнө нь Дарханы замтай холбоотой бүх албан тушаалтныг шалгана, 30 объектод нэгжлэг хийж байгаа гэдгийг мэдээлж байсан. Түүнээс хойш ажиллагаа хуулийн хүрээнд явагдаж байсан. Ажиллагаагаар цугларсан нотлох баримтуудыг үнэлж дүгнээд баривчлах үндэслэл тогтоогдсон учир прокурорын зөвшөөрлөөр 48 цагийн хугацаатай баривчилсан” гэсэн юм.
