Жүдо бөхийн дэлхийн аваргын эхний өдрийн барилдаанууд үргэлжилж байна.
Эмэгтэйчүүдийн -48 кг-д Б.Баасанхүү гуравдугаар тойрогтоо Сербийн Милица Николичид ялагдаж, тэмцээнээ өндөрлүүллээ.
Эрэгтэйчүүдийн -60 кг-д Э.Сумъяабазар гуравдугаар тойрогтоо Тайванийн Ян Юн Вэйд ялагдлаа. Харин Э.Ариунболд гуравдугаар тойрогтоо Нидерландын Торнике Тсжакадоеаг, хэсгийн аваргын төлөө Италийн Анжело Пантаног тус тус ялж, хагас шигшээд шалгарсан.
Харин хагас шигшээд Узбекистаны Дилшодбек Баратовыг ялж, аваргын төлөө Японы олимп, дэлхийн аварга Такато Наохисатай учраа таараад байна.