Г.Сайханбаяр: Цэргийн ангид дэглэлт байхгүй, цэргүүд өөрсдөө амиа хорлох явдлууд гарч байна

Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр хугацаат цэргийн алба, цэргийн ангиудад алба хашиж буй цэргүүд амь насаа алдаж буйг ийнхүү тайлбарлав.

Тэрбээр “Цэргийн албанд ирээд харьцааны зөрчлөөр, дэгдэлтээр, дээрэлхэлтээр амь насаа алдаж буй зүйлс байхгүй. Харин амиа хорлох, хөдөлмөрийн аюулгүй байдал алдагдсанаас болж амиа алдах явдлууд гарч байна.

Амиа хорлолтын асуудлыг сүүлийн үед ихээр ярих болсон. Сэтгэл зүйн  тогтворгүй байдал залуучуудын албанд харилцаанд нөлөөлж байна. Хилийн цэрэг дээр гарч байгаа асуудлууд иймэрхүү чиглэлд рүү болж байна. Нийгмийн шинэлэг зүйл гарч ирж байна. Бид эх орноо хамгаалах залуучуудыг бэлдэх ёстой. Гэтэл хажуугаар нь эх орноо хамгаалагчдыг хамгаалах асуудлууд гарч ирж байна. Харилцаа, ахуй, хангамжтай холбоотой алдаа дутагдлаас болж цэргийн алба хаагч, хүүхдүүд амь эрсдэж буй тохиолдлууд байхгүй.

Харин ийм тохиолдлоор нас барж байгаа тохиолдлууд цөөн гарч байна. Цэргийн ангиуд дээр сэтгэл зүйч, хуульч нарыг бэлтгээж, ажиллуулж байна” гэлээ.


Холбоотой мэдээ

© 2024 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. gereg.mn