
Автобусны жолооч хүүхэд мөргөн, орхиод явж байгаа бичлэг цахим орчинд тархаад байна. Тухайн бичлэгт Нийслэлийн Засаг даргын Хэвлэлийн төлөөлөгч Н.Сугар тайлбар хийжээ.
Тэрбээр ” Тус үйл явдал 2022.05.05-ны өдөр болсон. Хүүхдийн гар хугарч, гэмтэл авсан учраас хэргийг эрүүгийн цагдаагийн газар хэргийг шалгасан. Ослын хувьд зорчигчийн буруутай үйлдэл гэж үзэн цагдаагийн байгууллага хэргийг хаасан.
Харин Blue bus компанийн зүгээс жолоочийг цалинг 30 хувиар бууруулж, 3 сарын хугацаанд ажлыг нь хийлгээгүй гэж мэдээлэл ирлээ. Нийтийн тээврийн газраас автобус компаниудад аюулгүй байдал, техникийн бүрэн бүтэн байдлаа хангаж ажиллахыг үүрэг болгож, тогтмол сургалт зохион байгуулж байгаа” гэжээ.