Б.Буянтогтох: Халдвар цаашид эрчимтэй нэмэгдэнэ

2021-06-03

18-аас доош насны хүүхдүүдийг эцэг, эхийн зөвшөөрлөөр вакцинд хамруулахаар судалж байгаа талаар болон халдварын цаашид нэмэгдэх хандлагатай байгаа талаар ЭМЯ-ны Эмнэлгийн Тусламж, Бодлого Зохицуулалтын газрын дарга Б.Буянтогтох мэдээллээ.

Тэрбээр “Тохиолдлын тоо сүүлийн үед нэмэгдэж байна. Графикаас харахад дараагийн давлагаа эхэлж байна. Долоо хоногийн дунджаар 541 тохиолдол шинээр бүртгэгдсэн. Хөл хорионы дараа хөдөлгөөний идэвх нэлээд нэмэгдсэн. Хөдөлгөөний идэвх нэмэгдэх нь халдвар тарах гол хүчин зүйл болдог. Ирэх өдрүүдэд халдвар нэмэгдэх хандлагатай байна.Өнөөдөр 1000 тохиолдол гарч байгаа бол цаашдаа 1300 хүн халдвар авна гэсэн тооцоолол байна. Энэ байдлаараа халдвар улам цаашаа нэмэгдэнэ.

Сүүлийн үед 25-44 насныхан их халдвар авч байна. 16-17 насны хүүхдүүдэд эцэг, эхийн зөвшөөрлөөр вакцинд хамруулахаар тооцоолж байна. Нийт хүн амын 70 хувийг вакцинжуулах шаардлагатай бол 8-15 насны хүүхдүүдээ вакцинжуулахаас аргагүй байдалд хүрнэ” гэв.

gereg.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ