Явган хүний зам дээр зогссон ОХУ-ын иргэнийг 20 мянган төгрөгөөр торгожээ

2022-10-05

Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрэм зөрчиж бусдад аюул, осолтой байдал үүсгэж хөдөлгөөнд оролцсон жолооч нарт Зөрчлийн тухай хуулийн дагуу арга хэмжээ тооцсон байна. Тодруулбал, явган хүний зам дээр зогссон ОХУ-ын дугаартай автомашины жолоочийг Зөрчлийн тухай хуулийн 17.35 2-т зааснаар 20 нэгжээр буюу 20,000 төгрөгөөр торгожээ.

Иргэн та ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНИЙ ДҮРЭМ зөрчиж буй үйлдлийн талаарх мэдээллийг EPolice гар утасны аппликейшинг ашиглан илгээх боломжтой.

Эх сурвалж: ТЦА

Холбоотой мэдээ