Л.Энх-Амгалан: МҮИС гэх нэр МУИС-ийн өмч, энэ нэрийг буцаан авна

2022-10-05

Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан энэ жилдээ багтаж, Монгол Улсын их сургууль (МУИС)-ийн нэрийг Монголын үндэсний их сургууль болгон өөрчилнө гэв.

БШУ-ны сайд Л.Энх-Амгалан: 

Монгол Улсад орчин цагийн дээд боловсролын тогтолцоо үүссэний 80 жилийн ой тохиож байна. Энэ түүхийг Монгол Улсын их сургууль бүтээсэн байна. Энэ түүхийг хэн нэгэн этгээд хууль бус үйлдлээр өмчилж, ашиглаж болохгүй.

МУИС-д  Монгол Улсын Үндэсний их сургууль нэр 1992 онд АИХ-ын тогтоолоор олгогдсон. Монгол Улсын Үндэсний их сургууль гэх нэр бол МУИС-ийн оюуны өмч, ололт амжилтаар нь гэрчлэгдэнэ. МУИС-аас гаргасан оюуны өмчийн маргаан дээр МУИС ялсан.

Монгол Улсын Үндэсний их сургууль гэх брэнд нэр МУИС-д хадгалагдаж үлдэх ёстой гэсэн шийдвэр гарч байна.

Мөн тэрбээр МҮИС цаашид ямар нэршэлтэй явах вэ, тус сургуулийг төгсөж буй хүүхдүүдийн хувьд яах вэ? гэсэн асуултад “МҮИС-ийн хувьд бизнесээ цаашид яах нь тухайн сургуулийн асуудал, МҮИС-ийг төгсөх хүүхдүүдийн хувьд тухайн үед диплом нь баталгаажаад явах болов уу. Компани нэр, логогоо өөрчлөх нь байдаг л асуудал” гэлээ.

Холбоотой мэдээ