“Вероселл” вакцин хийлгэсэн иргэд өөр вакцин хийлгэсэн иргэдтэй харьцуулахад хамгийн бага халдвар авчээ

2021-06-03

Сүүлийн 24 цагийн хугацаанд 9045 хүнээс шинжилгээ авахад 1024 халдвар илэрч, хоёр хүн нас барлаа. Мөн өнөөдрийн мэдээллийн үеэр вакцины бүрэн тундаа хамрагдсан ч халдвар авсан иргэдийг хийлгэсэн вакцины төрлөөр нь ангилж үзүүлэв.

Ингэхэд Вероселл вакцины хоёрдугаар тундаа хамрагдсан иргэдээс хамгийн бага хүн халдвар авчээ:

  • Вероселл вакцины хоёр тун хийлгэсэн иргэдийн 0.44
  • AстраЗенека вакцины хоёр тун хийлгэсэн иргэдийн 0.54
  • COVISHIELD вакцины хоёр тун хийлгэсэн иргэдийн  1.59
  • Спутник вакцины хоёр тун хийлгэсэн иргэдийн 0.64 хувь нь тус тус халдвар авчээ.

Гэхдээ үүнд бүрэн тунгаа аваад 14 хоносон эсэх үзүүлэлтийг оруулагүйг анхаарна уу.

gereg.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ