О.Цогтгэрэл: Залуучууд ажил хийж байгаа хэр нь ядуусын эгнээ рүү орж байна

2022-10-03

УИХ дахь АН-ын бүлгээс мэдээлэл хийлээ.

УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл:

Монгол Улсын сүүлийн хэдэн жил болон ирээдүйн төсөөллийг харахад манай улсад дундаж давхарга гэж байхгүй боллоо.

Ядуурал улам нэмэгдэх нь ээ. Сарын 200000-аас дээш орлоготой хүмүүсийг ядуу биш гэж Монгол Улс үзэж байна.

2020 онд эхлэхэд л одоогийн эрх баригчид халамжаас хөдөлмөрт шилжинэ гэж ярьсан. Халамжаас хөдөлмөрт төрийн бодлого яаж шилжсэн юм? Ямар алхам хийсэн бэ? Цэг ч хатгаагүй. Ярьсаар л байгаа. Нийгмийн даатгалын шинэчлэл гээд цогц зүйл нь эрх баригчдын уриа лоозон, мөрийн хөтөлбөрийн гол зүйл байсан байх. Гэтэл сураг ч байхгүй. Хуулийн төсөл нь өргөн баригдаа ч үгүй.

ХАА-н малчдын орлого, боловсруулах үйлдвэр олон зүйл ярьсан. Одоо хүртэл ярьсаар л байгаа. Ажилгүй нь дүүрч. Ажил хийнгээ ядуурдаг тогтолцоо руу орчихсон. Залуучууд ажил хийдэг, ажил хийсээр байгаад ядуурлын эгнээнд нэмэгдээд л байна. Ядуурлын хэсэг нь 29-30 хувь байсан. Магадгүй 50 хувь давчихсан байж магадгүй. Бодит байдал үнэнийг хэлээд байна.

Холбоотой мэдээ