Т.Доржханд: Хүүхдийн мөнгийг илүү танах хэрэгтэй, 1 саяас дээш орлоготой бол хүүхдийн мөнгө олгохгүй байх хэрэгтэй

ХҮН-аас 2023 оны төсөвт хэд хэдэн зөвлөмжийг хүргүүлж буйн нэг нь хүүхдийн мөнгө олголтыг дор хаяж 20 хувиар бууруулж, танах хэрэгтэй гэв. Засгийн газраас нийт хүүхдийн 91 хувьд хүүхдийн мөнгө олгохоор тусгаад байгаа юм.

УИХ-ын гишүүн Т.Доржханд:

Хүүхдийн мөнгө бол халамж биш, хөрөнгө оруулалт гээд нэг ухаантай хүн нь хэлчихсэн байна лээ. Хүүхдийн мөнгө бол халамж мөн.  Халамж юм бол яг халамжлуулах ёстой хүмүүст нь өгөх ёстой. Гэтэл өнөөдөр өндөр орлоготой хүмүүс авч байна.

Хүүхдийн мөнгийг 9 хувиар танаж байгаа нь буруу. Өрхийн нэг гишүүн нь нэг саяас дээш орлоготой бол хүүхдийн мөнгийг танах хэрэгтэй. Тодруулбал, 5 хүнтэй айл өрх байх юм бол сарын таван саяас дээш орлоготой айлд хүүхдийн мөнгийг өгөх нь буруу.

Мөн иргэний үнэмлэхээ авдаг 16, 17 настангууд, дарга, сайд, гишүүдийн хүүхэд, архи, тамхи зардаг бизнес хийдэг хүмүүсийн хүүхдүүдийн хасах хэрэгтэй.

Эсвэл зөвхөн олон хүүхэдтэй айлуудад хүүхдийн мөнгө олгох хэрэгтэй. Ингэж хүн амын бодлогоо дэмжиж болно.  Хүүхдийн мөнгө ихэвчлэн гадаадын буюу импортын бараануудад зарцуулагдаж байна. Иймээс зөвхөн дотоодод үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүнийг худалдан авах зэрэг шууд тулгаж өгөх хэрэгтэй.


Холбоотой мэдээ

© 2024 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. gereg.mn