Харамсалтай нь энэ сарын 29-ны 13.00 цагийн орчимд хилийн заставаас 8 км зайд, малын сууринаас 12 км-ийн зайд модноос боомилогдсон байдалтай олдсон. Малын суурин буюу хилийн заставтай ойрхон анги учраас цэргүүд уналга, ачилгын морио хариулах зэрэг туслах ажлыг хийдэг. Малын суурингийн дарга нь төлөв даруу ааштай хүн байдаг. Уг явдал гарснаас хойш бид ар гэрийнхэнтэй нь холбоо барьж, цагдаагийн байгууллагад мэдээлсэн. Талийгаачийг ямар шалтгаанаар амиа хорлосон болохыг цагдаагийн байгууллагаас тогтооно.
Бид цэргийн ангид ямар нэгэн дарамт шахалт байсан эсэхийг шалгалтын явцад тогтоох тул хэлэхэд эрт байна. Одоогийн байдлаар уг хэргийг Увс аймгийн цагдаагийн хэлтэс шалгаж байгаа аж. Талийгчийг амиа хорлоход хүргэсэн нөхцөл байдлыг цагдаагийн байгууллагаас тогтоохоор ажиллаж байна” гэлээ.