Ж.Сүхбаатар: Одоо анхны цас ороод түгжрэлийн асуудал улам хүндэрнэ

Нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг хэрхэн бууруулах талаар Хотын сайд Ж.Сүхбаатар мэдээлэл өглөө.

Тэрээр өмнө нь “Парк шинэчлэлийг гүйцээхэд Засгийн газар 318 тэрбум төгрөгөөр 457 автобус авахаар тооцсон. Ирэх онд нийтийн тээврийн шинэчлэлтийг бүрэн хийж дуусгана”гэж мэдээлээд байсан юм.

Хотын сайд Ж.Сүхбаатар:

Сангийн яамнаас цахилгаан, дизель, дунд оврын автобуснуудын үнийг нийлүүлж, дундажлаж шинэ автобусны үнийг тогтоосон. Тэрнээс биш би 318 тэрбумыг зарцуулахыг санал болгосон хүн нь биш. Улсын төсөв батлагдсаны дараа сонгон шалгаруулалтыг сайд биш, мэргэжлийн байгууллагууд нь хийнэ.

Нийтийн тээврийн хүртээмжийг сайжруулах ажил нэн тэргүүнд байна.

Нийтийн тээврийн богино эргэлтийг аравдугаар сарын дунд гэхэд эхлүүлэх ёстой. Миний хувьд бэлтгэл хангалттай биш байна гэж үзэж байгаа. Одоо анхны цас ороод түгжрэлийн асуудал улам хүндэрнэ. Наана нь богино эргэлтийг шийдвэл түгжрэл тодорхой цэгүүдэд буурах боломжтой гэж харж байна.

Автобусны хүртээмж муу байгаа учраас том хэмжээний маршрутыг өөрчилж чадахгүй байна.


Холбоотой мэдээ

© 2024 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. gereg.mn