Тувад эмэгтэйчүүд эсэргүүцэн жагссаны дараа цэргийн дайчилгаа дууссан хэмээн мэдэгджээ

2022-09-30
Пүрэв гарагт ОХУ-ын хамгийн ядуу бүс нутаг гэгддэг Тувагийн нийслэл Кызыл хотод цэргийн дайчилгааг эсэргүүцсэн иргэдийн тэмцэл өрнөх үеэр 27 эмэгтэйг цагдаа нар саатуулсан байна.

Кызыл хотын Арат талбайд цугларсан эмэгтэйчүүд голдуу хүмүүс “Дайчилгааг эсэргүүцэж байна! Геноцидыг эсэргүүцэж байна!” гэх зэргээр хоолой нийлүүлэн хаширч байжээ.

Баривчлагдсан эмэгтэйчүүдийг бүртгэж, хурууны хээг нь авсны дараа явуулсныг гэрчүүд мэдээлсэн байна. Жагсаалыг тараасны дараа Арат талбайд цагдаагийн албан хаагчид эргүүлд гарсан байна.

Сүүлд Тувагийн цэргийн хорооны дарга Артын Демир-оол тус бүгд найрамдах улсад оноосон квот гүйцсэн тул цэргийн дайчилгааг зогсоож байгааг зарлажээ.

Есдүгээр сарын 21-нээс хойш дайчилгаанд хамрагдсан тува эрчүүд Украинд байлдаж буй явган цэргийн механикжуулсан 55 дугаар бригадад хуваарилагдсаныг тэр бас мэдээлсэн байна.

Цэргийн дайчилгаанд үндэсний цөөнхүүдийг ялгавартай хамруулж буйг эсэргүүцсэн эмэгтэйчүүдийн хөдөлгөөн ОХУ-ын Якут, Дагестан зэрэг бүс нутгуудад гарсан.

Холбоотой мэдээ