Мөн аливаа зөвшөөрөлгүй жагсаал, олон нийтийн арга хэмжээ болж буй газруудаар зорчихгүй байх, сонор сэрэмжтэй байхыг анхааруулж байна. Тус улсад байгаа Монгол иргэд шаардлагатай тохиолдолд ЭСЯ-тай шуурхай холбогдох боломжтой.
ЭСЯ-тай холбоо барих утасны дугаар:
– Элчин сайдын яам +74956906792
– Консулын хэлтэс +74992411548
Нутаг буцах хүсэлтэй иргэд Монгол Улсаас ОХУ-д суугаа ЭСЯ-ны Консулын хэлтэс, Эрхүү хотод суугаа Ерөнхий консулын газар, Улаан-Үд хотод суугаа Ерөнхий консулын газартай утас, и-мэйл хаягаар холбогдох боломжтой гэжээ.