АН эвлэрлийн уулзалтаа уушийн газар хийж, бүгд сэтгэл санаа өндөр харьцгаажээ

2022-09-29

2020 оны УИХ-ын сонгуулиас хойш учраа олж чадахаа байсан АН-ынхан өчигдөр /2022.09.28/ дахин их эвлэрлийн уулзалтаа хийлээ. Энэ удаагийн эвлэрлийн уулзалтад АН-ын лидерүүд өргөн бүрэлдэхүүнээрээ оролцсон бөгөөд уулзалт Шангрила-гийн “Brusells” ресторанд буюу уушийн газар болсон гэдгээрээ онцлог байв.

Уулзалтын талаар Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж “Их хотын дундах буйдхан, хөл хөдөлгөөн үл тасрах уушийн газар. Багтахаараа цуглаж, бодсон санаснаа хэлэлцлээ. Бүгд сэтгэл санаа өндөр бас урам зориг нэмлээ. Цөөнгүй хүн санал бодлоо хэллээ. Бие биетэйгээ ярьж суулаа. Хүний гар их хүчтэй юм. Гар гараа барилцах, хоорондоо уулзалдах нь ямар ч хэл ам, атаа хорсол, ан цавыг анагаах чадалтай аж. Монголынхоо төлөө хэн ч бай, хувийн ашиг сонирхлоо хойш тавьж, барьсан чулуугаа газар хаяж, гомдлоо залгиж чадах ёстой. Чадлаа. Уулзлаа. Ярилаа. Асуудлыг гар гартаа авлаа. Бусдын тоглоомд ордог цаг зогслоо. Өөрсдийн асуудлаа өөрсдөө шийдэхээр тохирлоо” гэжээ.

Холбоотой мэдээ