Ч.Хүрэлбаатар сайд, Б.Энхбаяр гишүүн нарын сошиал зодоон

Өчигдөр Засгийн газрын хуралдаанаар 2023 оны улсын төсвийг хэлэлцэж УИХ-д өргөн барихаар болсон. Энэ тухай Сангийн сайд Б.Жавхлан, Эдийн засаг, хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар нар мэдээлэл хийсэн билээ. Уг мэдээллийнхээ дараа Ч.Хүрэлбаатар сайд өөрийн сошиал хуудсуудаар “Аан тийм энэ төсөв дээр LRT-ын мөнгө, баталгаа энэ тэр гэж юу ч суугаагүй гэдгийг хэлэхээ мартчихаж” хэмээсэн нь хотынхны эгдүүцлийг төрүүлжээ.

Өнгөрсөн хавар хотын дарга Д.Сумьяабазар баганан суурин дээгүүр замыг нь таьдаг LRT хэмээх нийтийн тээвэр оруулж ирнэ хэмээн мэдэгдсэн. Тэрхүү LRT төслийг нь зардал өндөртэй, мөнгө угаах ажиллагаа хэмээн сошиалаар давалгаалсан. Тэр үед УИХ-ын байнгын хорооны дарга байсан Ч.Хүрэлбаатар уг асуудлыг эсэргүүцэж байгаагаа мэдэгдэж өөртөө гал дуудсан. Үүнээс болж хотоос сонгогдсон гишүүд тухайлахад Б.Энхбаяр, Ж.Сүхбаатар нар түүн рүү дайрч эхэлсэн.

Тэгвэл энэ удаа Ч.Хүрэлбаатар сайдын постын хариуд Б.Энхбаяр гишүүн “Татварынхан 700 тэрбумын татварыг “уучилсан” нь өнөөдөр ил болж байна. Прокуророор хянуулахгүй, тийм хуулийг УИХ-аар оруулж ирдэггүй эсэргүүцдэг нөхөр бол Ч.Хүрэлбаатар. Яагаад.” Хэмээн жиргэсэн.

Түүний хариуд Ч.Хүрэлбаатар сайд “Энхбаяраа, татварын гэмт хэрэг үйлдэгдсэн бол мөрдөн байцаагчид, прокурор, шүүх ажлаа хийх нь нээлттэй байгаа. Мэдсээр байж нийгэмд гүтгэлэг тараах хэрэг байгаа юмуу. Харин татварын жижиг зөрчлөөр хэдэн ААН-үүдээ эрүүгийн гэмт хэрэгтэн болгож шоронжуулах шаардлагагүй” хэмээн жиргэв.

Түүний дараа Б.Энхбаяр тэрхүү 700 тэрбумын татвар “уучилсан” асуудлыг буюу Петро Чайна-тай холбоотой асуудлыг шалгуулахаар болсноо илэрхийллээ.

Чимэдийн Хүрэлбаатар Khurelbaatar Chimed

Аан тийм, энэ төсөв дээр LRT-ын мөнгө, баталгаа энэ тэр гэж юу ч суугаагүй гэдгийг хэлэхээ мартчихаж.

Баттөмөрийн ЭНХБАЯР

Татварынхан 700 тэрбумын татварыг “уучилсан” нь өнөөдөр ил болж байна. Прокуророор хянуулахгүй, тийм хуулийг УИХ-аар оруулж ирдэггүй эсэргүүцдэг нөхөр бол Ч.Хүрэлбаатар. Яагаад

Татварынхан 700 тэрбумын татварыг “уучилсан” нь өнөөдөр ил болж байна. Прокуророор хянуулахгүй, тийм хуулийг УИХ-аар оруулж ирдэггүй эсэргүүцдэг нөхөр бол Ч.Хүрэлбаатар. Яагаад

Khurelbaatar Chimed

 

Энхбаяр аа, татварын гэмт хэрэг үйлдэгдсэн бол мөрдөн байцаагчид, прокурор, шүүх ажлаа хийх нь нээлттэй хэвээрээ байгаа. Мэдсээр байж нийгэмд гүтгэлэг тараах хэрэг байгаа юм уу. Харин татварын жижиг зөрчлөөр хэдэн ААНүүдээ эрүүгийн гэмт хэрэгтэн болгож шоронжуулах шаардлагагүй.


Холбоотой мэдээ

© 2024 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. gereg.mn