Б.Жавхлан: Нийт хүүхдийн 91 хувьд нь хүүхдийн мөнгө олгоно

Сангийн сайд Б.Жавхлан ирэх оны төсвийн төслийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл хүргэлээ.

Сангийн сайд Б.Жавхлан:

Ирэх жилээс эхлэн эрчим хүчний тарифт өөрчлөлт орно. Гэхдээ айл өрхийн түвшинд өөрчлөлт орохгүй, ААН-үүдийн тарифыг нэмнэ. Хүүхдийн мөнгөнд 64 тэрбумаар бага мөнгийг төсөвлөсөн. Энэ жилийнх 1.4 их наяд байсан бол ирэх жилийн 64 тэрбумаар бага гэсэн үг. Нийт хүүхдийн 91 хувьд нь хүүхдийн мөнгө очно.

Өрхийн өндөр орлоготой иргэд нь хүүхдийн мөнгөнөөс татгалзах боломжийг бүрдүүлж байна. 3.5 саяас дээш орлоготой өрхийг өндөр орлоготойд тооцож байна.

 


Холбоотой мэдээ

© 2024 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. gereg.mn